ХАМТДАА ТУСЛАЯ 3 аяныг зохион байгууллаа

blog

“БАТБАЯРЫН НОМИНЧИМЭГ САН”-гийн тусламжийн гар “БОСАГИЙН ӨНӨР ӨТГӨН ГЭР БҮЛ”-ийн нэгэн хүүгээ өрх тусгаарлахад нь туслахаар  “ХАМТДАА ТУСЛАЯ-3” аяны хандивын ажлыг 2013 оны 8 сард өрнүүлж эхэлсэн билээ.
 “ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” гэдэг шиг хамт олны маань өргөсөн  хандивын дусал бүрд БОСА-чууд бид бүхний хүнлэг сэтгэлийн илч шингэсэн байдаг билээ. Ийм ч учраас “БАТБАЯРЫН НОМИНЧИМЭГ САН”-гийн үйл ажиллагаа нь олон хүнийг баярлуулж,  сайн санааны, сайхан сэтгэлийн, энэрэнгүй гэгээн үйлсийг хамтдаа бүтээсээр ирсэн түүхтэй.
Энэ удаад нэгэн хүүгийнхээ ирээдүйн сайн сайхны төлөөх амьдралд  чин сэтгэлийн хандив өргөхөөр нийт хамт олноороо идэвхитэй, зүтгэлтэй зохион байгуулалттай оролцлоо.
“БЛҮ ГОЛД” ХХК-ийн борлуулалтын ажилтан Баяраа овогтой Амартүвшин нь ажилдаа хариуцлагатай,  шударга, төлөвлөгөөгөө байнга давуулан биелүүлдэг, идэвхи зүтгэлтэй залуу боловсон хүчин билээ.
2013 он гарсаар түүний хийсэн борлуулалтын тоо хэмжээ тус компанийн нийт борлуулалтын  35 хувийг тасралтгүй гүйцэтгэж ирсэн бөгөөд  ажлын ачаалал даах чадвар, ажиллах эрмэлзэл бүхий чин сэтгэл нь хэдэн мянган илүү цагаар ч тоолж хэмжишгүй юм.
Хамт олноороо ээж аавыгаа орлуулан, анд нөхдөөрөө  ах дүүгээ төлөөлүүлэн ажиллахдаа энгийн зөөлөн инээмсэглэл, эелдэг даруу зангаараа хамт олныхоо хайрыг татаж, ажилдаа чадварлаг, нэр хүндтэй залуу ажилтнуудын маань нэг болж чадсан юм.
Ийнхүү 2013 оны 9-р сарын 4-ний Билигт сайн өдөр Монгол Улсад Б.Амартүвшингийнх өргөө цагаан гэрээ бүрж улсдаа бүл нэмэн, БОСА-чууд бидний сайхан сэтгэлээр сайн үйлсийг бадраасан нэгэн өдөр болж өнгөрлөө.
Энэхүү бидний сэтгэлийн дэм нь манай хамт олонд үлгэр дуурайллын залгамж болж бусад олон олон  залууст итгэлээ үйлсээр харуулах боломжийг олгосон бас нэгэн тод жишээ болж чадлаа.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.


“БАТБАЯРЫН НОМИНЧИМЭГ САН”-ийн үйл ажиллагааг дэмжиж, нэг зүрх сэтгэлтэй байж, бие биедээ харамгүй туслаж, сэтгэлийн дэм өгч байдаг нийт хамт олондоо гүн талархал илэрхийлж байна.



САЙХАН СЭТГЭЛ САЙХАН ЗҮЙЛИЙГ Л ДАГУУЛНА.