/

Үйл ажиллагаа

Image

ХИШИГ ӨДӨР өдөрлөгийг зохион байгууллаа.

Батбаярын Номинчимэг сангийн зүгээс 2017.09.30-ны намрын дунд сарын билэгт сайн өдөр “ХИШИГ ӨДӨР” өдөрлөгийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Image

ХАМТДАА ТУСЛАЯ 3 аяныг зохион байгууллаа

“БАТБАЯРЫН НОМИНЧИМЭГ САН”-гийн тусламжийн гар “БОСАГИЙН ӨНӨР ӨТГӨН ГЭР БҮЛ”-ийн нэгэн хүүгээ өрх тусгаарлахад нь туслахаар “ХАМТДАА ТУСЛАЯ-3” аяны хандивын ажлыг 2013 оны 8 сард өрнүүлж эхэлсэн билээ.

Дэлгэрэнгүй
Image

Хамтдаа туслая аяныг зохион байгууллаа

Батбаярын Номинчимэг сангаас санаачлан БОСА Холдинг ХХК-ний нийт ажилчидтай хамтран "Хамтдаа туслая" аяныг 2012.08.20-2012.08.27 өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Image

Харшийн сүлд модны цэнгүүний урилгаар шинэ жилийн бэлэг барив

БОСА Холдингийн ажилчдын хүүхдүүдэд 2 дахь жилдээ Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд болох Харшийн сүлд модны наадмын урилгаар шинэ жилийн бэлэг барив.

Дэлгэрэнгүй

Танилцуулга

Батбаярын Номинчимэг хүүхдийн сан нь БОСА Холдингийн ТУЗ-ын дарга Ц.Батбаярын санаачлагаар 2010 оны 06 сард үүсгэн байгуулагдаж, 07 сарын 05нд Хууль Зүйн Яаманд бүртгүүлснээр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Сангийн зорилго:

Хүүхдийг сурч хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаанд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө бодитой үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Өсвөр үе ирээдүйн хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих
  2. Тэдэнд санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх
  3. Хүүхдийн амралт, чөлөөт цаг, хөгжлийг дэмжих орчин бүрдүүлэх болон хүүхдийг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулах
  4. Хүүхэд, өсвөр үеийнхний гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллагын зарим үйл ажиллагааг дэмжин хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсох, арга хэмжээ зохион байгуулах

НАМТАР

Б.Номинчимэгийн блиц анкет /1989-2009/

Товч  намтар
  • 1989.01.16   Цэгмэдийн Батбаярын отгон охин болон мэндэлсэн.
  • 1995-2003   Улаанбаатар хот, ЕБ-ын 6 дугаар дунд сургууль төгссөн.
  • 2003-2005   Улаанбаатар хот, ЕБ-ын Орчлон дунд сургуульд суралцан, бүрэн дунд  боловсрол эзэмшсэн.
  • 2006-2009   АНУ Калифорни мужийн Санта Моника коллежид, Маркетинг бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байсан.
Амжилт
  • 2003    Сургуулийн шатрын аварга
  • 2004    Сургуулийн усанд сэлэлтийн аварга
  • 2005    Ангийн авьяаслаг охин
  • 2005    Сургуулийн сагсан бөмбөгийн аварга баг
  • 2008    АНУ Калифорни мужийн Эссэ бичлэгийн уралдаан оролцон дараагийн шатанд оролцох эрхээр шагнуулсан.
Хобби
  • Нохой тэжээх
  • Лаа цуглуулах
  • Хип хоп, транс ая сонсох
  • Бүжиглэх

Мөрөөдөл
  • Дээд зэрэглэлийн ресторан ажиллуулах
  • Маш их сурч боловсорч, Өндөр боловсролтой болох
Зан төрх
  • Сэргэлэн цовоо
  • Нөхөрсөг
  • Хурдан сэтгэдэг / Юмыг ойлгож хүлээн авах чадвар маш өндөр
  • Ямагт тэргүүлэгч байдаг
Дууны клипэнд Хонхны баяр 1-р хэсэг - Орчлон сургууль 2005 он Хонхны баяр 2-р хэсэг - Орчлон сургууль 2005 он Хонхны баяр 3-р хэсэг - Орчлон сургууль 2005 он Хонхны баяр 4-р хэсэг - Орчлон сургууль 2005 он Хонхны баяр 5-р хэсэг - Орчлон сургууль 2005 он
© 2020 БАТБАЯРЫН НОМИНЧИМЭГ САН